Монголын урчуудын эвлэлийн 18-р их хурлаар Говь-Алтай аймгийн Дарив сумын харьяат МУЭ-ийн гишүүн, уран барималч, урлаг судлалын ухааны магистр, Говь-Алтай аймгийн Урчуудын салбар холбооны тэргүүн, Говь-Алтай аймгийн Орон нутгийн судлах музейн сэргээн засварлагч, МУСТА Цэрэндоржийн Батдэлгэр хөдөө орон нутгаас анх удаа МУЭ-ийн удирдах зөвлөлийн тэргүүүлэгчээр сонгогджээ.
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Насанбуян, Аймгийн Засаг дарга Г.Чинбат, Аймгийн Засаг даргын орлогч Э.Энхнаран нар аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт шинэ оны эхэнд төрсөн эх, үрсдээ баяр хүргэж, бэлэг өглөө.