Өнөөдөр / 2026.03.01
Мэдээ мэдээлэл

МУЭ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧЭЭР ЗАСАГТ ХАНЫ ХӨХ ХАРЧУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ, УРАН БАРИМАЛЧ Ц.БАТДЭЛГЭР СОНГОГДЖЭЭ

МУЭ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧЭЭР ЗАСАГТ ХАНЫ ХӨХ ХАРЧУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ, УРАН БАРИМАЛЧ Ц.БАТДЭЛГЭР СОНГОГДЖЭЭ

Монголын урчуудын эвлэлийн 18-р их хурлаар Говь-Алтай аймгийн Дарив сумын харьяат, МУЭ-ийн гишүүн, уран барималч, урлаг судлалын ухааны магистр, Говь-Алтай аймгийн Урчуудын салбар холбооны тэргүүн, Говь-Алтай аймгийн Орон нутгийн судлах музейн сэргээн засварлагч, МУСТА Цэрэндоржийн Батдэлгэр хөдөө орон нутгаас анх удаа МУЭ-ийн удирдах зөвлөлийн тэргүүүлэгчээр сонгогджээ.
Түүний удирдах зөвлөлд нэр дэвшихдээ гаргасан санал санаачилгыг онцолвол: 

"Монгол улсад дүрслэх урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийгэмлэг, компани, галерей, музей байгууллагууд урлаг судлаачид цуглуулагч нар олноор бий болж байгаа энэ цаг үед Монголын урчуудын эвлэл нь: Зуу зуун, мянга мянган уран бүтээлчдийнхээ оюун санаа, цаг зав өөрт буй бүх боломжоо шингээн урласан уран бүтээлүүдийг зөв тодорхойлж, бүтээлээр нь дамжуулж нийгэмд хүргэж буй үзэл санааг сурталчилж байх нь зүйтэй юм.

Орон нутаг дахь салбар холбоодыг түшиглэн МҮЭ түүний уран бүтээлчдийг орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа аялал жуулчлалын компани, амралтын газар, кемп, жуулчны баазуудтай хамтран том хэмжээний бүтээлүүдийг зохиомлоор бий болгож, байгалийн сайханд байршуулах.

80 гаруй жилийн Монголын урчуудын эвлэлийн түүхийг харуулсан шилдэг уран бүтээлүүдтэй Монголын алдар суут зураач, барималчид, уран бүтээлчдийн эдэлж хэрэглэж байсан эд юмс түүний үүх түүхийг харуулсан Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх том хэмжээний музейг бий болгож, түүнийг түшиглэн ажлын байр бий болгох.

Улаанбаатар хоттой залгаа, хөрш амьдарч буй аймгийн салбар холбоодуудад мал аж ахуйг бий болгох. 21 аймгийн салбар бүрээс бүрдүүлсэн шилдэг, шилмэлсүрэгтэй болж ашиг шимийг хүртэж мах, сүү, сүүн бүтээгдэхүүнээ ахмад уран бүтээлчиддээ олгож, ноос ноолуурын ашиг шимээ өөрийн үйл ажиллагаандаа шууд зарцуулах нөхцөлийг бүрдүүлэх." зэргийг онцолсон байна. 

Товч танилцуулга: 

1987 он Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн.

 

БОЛОВСРОЛ:

1995–2008 онд Дарив сумын дунд сургууль

2003–2005 онд Алтай хотын нэгдүгээр 10-н жил

2005–2006 онд ДуДэС Г.Сэрээтэр багштэй керамик урлан

2006–2007 онд ДуДэС Уран баримлын багш Доктор, дэд профессор Ж.Энхтүвшингийн урлан

2007–2010 онд ДуДэС Уран баримлын багш Доктор, дэд профессор С.Бадралын урланд тус тус суралцаж “ЗУРААЧ, УРАН БАРИМАЛЧ” мэргэжлээр төгссөн.

2010–2012 онд СУИС – ийн Урлаг судлалын магистр

2019–2020 онд ХИС-ийн ДУД-ны багш.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

2012 онд ГАА Төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамбын нэрэмжит АДБ-Алтай чуулгад тайзны зураач

2016 онд Тайзны зураач, тайзны жижиг хэрэгслийн эрхлэгч

2017 онд Тайз жижиг хэрэгслийн эрхлэгч

2017–2021 онд Тайз жижиг хэрэгслийн эрхлэгч, Маркетинг үйлчилгээний албаны дарга

2022 – ГАА Орон нутгийн судлах музейн сэргээн засварлагч

2022 – Монголын Урчуудын эвлэлийн гишүүн

2023 – ГАА Урчуудын салбарын тэргүүний ажлыг тус тус эрхэлж байна

АЖЛЫН ТУРШЛАГА:

2010 онд “ДАРИВ ХЭЭР” морины хөшөө

2010 онд хийсэн Манлайн баясгалант /ДуДэС-ийн дипломын ажил / бүтээлийн 1-р цутгалт ӨМӨЗО Хөх хот “Гэгээн тал” жуулчны баазад хадгалагдддаг. Уг бүтээлийн 2-р цутгалт СУИС -ийн магистрын зэрэг горилсон /бөхийн хөрөг/ бүтээлүүд нь төрсөн нутаг болох Дарив сумын орон нутгийн судлах музейд тус тус хадгалагдаж байна.

2012 онд Шаргын шарга дуулалт жүжиг шинэ уран бүтээлийн зураачаар

2013 онд Алтан хөрш хүүхдийн жүжгийн зураачаар

2014 онд Хүйсийн говь дуулалт жүжгийн туслах зураачаар

2015 онд МУ-ын ЗААН Ч.Амартүвшингийн гэрэлт хөшөө

2016 онд Баавгай дуулах уу дуулалт жүжгийн зураачаар

2018 онд Алтан говийн сүмбэр – Алтай концертын туслах зураачаар

2019 онд МУ-ын Дархан аварга Ш.Батсуурийн хөшөөг сэргээн засварлалт

2019 онд ГАА Баян-Уул сумын БААТАРВАН БАЗАРВААНЬ-ий хөшөө, цогцолборын сэргээн засварлалт

2020 онд “АЯЛГУУНД МӨНХӨРСӨН МАА” туслах зураачаар

2021 онд МУ-ЫН Заан Д.Рэнцэндорж “ХАДАТ ХАР” – бөхийн хөшөө

2022 онд Зохиолч А.Бабиулын цээж хөшөө

2024 онд МУ -ын Заан Б.Пэрэнлэйгийн хөшөө

ОРОЛЦСОН ҮЗЭСГЭЛЭН:

“Хавар” үзэсгэлэн – 2008, 2009 онд

“Алтан бийр” үзэсгэлэн – 2009 онд

“Хөвлөг – Алтайн урчууд” – 2010 онд

“Рерих бидний нүдээр” үзэсгэлэн – 2010 онд

“Алтайгаа хамтдаа хөгжүүлье” үзэсгэлэн – 2017 он

“Уран баримал–2017” үзэсгэлэн

2010 онд Цаст-Алтайн үзэсгэлэн

2022 онд “ИХ АЛТАЙ” – Дүрслэх урлагийн холбооны нээлтэнд зориулсан олон улсын үзэсгэлэнд “Хилэнцэт хэлмэгдүүлэлт” – бүтээл

2022 онд УБ хотноо зохион байгуулсан орон нутгийн уран бүтээлчдийн нэгдсэн Дэлгэр Монгол үзэсгэлэнд “Хилэнц” бүтээл

2022 онд УБ хотноо зохион байгуулсан “Нүүдэлчин” ОУ-ын фестивальд “Эвэр” бүтээл

2022 онд УБ хотноо зохион байгуулсан МУЭ-ийн “Намар” үзэсгэлэнд “Шаргын говь” бүтээл

2022 ГАА уран бүтээлчдийн нэгдсэн анхны үзэсгэлэн

2023 УБ хотноо зохион байгуулагдсан “Нүүдэлчин” ОУ-ын фестиваль

2023 “Уран баримал-2023” үзэсгэлэн

2023 УБ хотноо ART FAIR үзэсгэлэн

2023 ОХУ Агын Буриадад болсон ОУ-ын Онон шадарай зураглал фелинэр, үзэсгэлэн, фестиваль

2023 ГАА Хантайшир-100 үзэсгэлэн

2024 УБ хотноо зохион байгуулсан “Нүүдэлчин” ОУ-ын фестиваль

2024 онд Япон улс Кофу хот RECIPROCAL үзэсгэлэн

2024 онд Ховд хот МУЭ-ийн Хавар үзэсгэлэн

2024 онд Аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй уран бүтээлүүдийн үзэсгэлэн

2024 онд Монгол-Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн

2025 онд Өмнөговь МУЭ-ийн Хавар үзэсгэлэн

2025 онд Говь-Алтай Хүнхэр зусланд зохино байгуулагдсан судалбар зургийн фелинэр

ШАГНАЛ

2007 он ГАА Дарив сумын “Шилдэг оюутан”

2011 онд “Цагаан сүлд” одон

2011 онд “Алтайгаа хамтдаа хөгжүүлье” үзэсгэлэн гар урлалын тэргүүн байр

2013 онд “Алтайгаа хамтдаа хөгжүүлье” үзэсгэлэн гар урлалын дэд байр

2016 онд “Ардын дуу бүжгийн Алтай чуулга – 50” жилийн ойн медаль

2016 онд БСШУ-ны яамны “Жуух бичиг”

2017 онд МЗХ-ны “Залуу зохион бүтээгч” медаль

2017 онд МЗХ-ны “хөдөлмөрийн алдар” медаль

2017 онд Байгууллагын “Шилдэг ажилтан”

2018 онд Алтай хотын “Хүндэт тэмдэг”

2018 онд МУ-ын “Соёлын тэргүүний ажилтан”

2020 онд БСУГ -ын “Соёлын хүндэт тэмдэг”

2022 онд “ИХ АЛТАЙ” – Дүрслэх урлагийн холбооны нээлтэнд зориулсан олон улсын үзэсгэлэн “Хилэнцэт хэлмэгдүүлэлт” – бүтээлээр тэргүүн байр

2022 онд ГАА Засаг даргын “Жуух бичиг”

2022 онд ГАА оны “Шилдэг уран бүтээлч”

2022 онд МУЭ 80 жилийн ойн “Хүндэт медаль”

2023 онд ОХУ Угетово дүүрэг гар урлалын фестиваль “Уран баримал төрөлд” шагнагдсан

2023 онд ГАА Хантайшир-100 дүрслэх урлагийн үзэсгэлэнд “Шаргын говь” – тэргүүн байр

2024 онд Алтай хотын хүндэт тэмдэг

2025 онд Засаг даргын жуух бичгээр тус тус шагнагдсан