Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Насанбуян, Аймгийн Засаг дарга Г.Чинбат, Аймгийн Засаг даргын орлогч Э.Энхнаран нар аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт шинэ оны эхэнд төрсөн эх, үрсдээ баяр хүргэж, бэлэг өглөө.
2026 оны Говь-Алтай аймгийн ууган иргэн 1 дүгээр сарын 2-ны өдрийн 12 цаг 21 минутанд төрсөн 3 дахь төрөлтийн 4 дэх охин байсан бол анхны ихэр хүүхдүүд 5 дахь төрөлтийн 5,6 дахь охин, хүү болон мэндэлсэн 1-р одонгийн хүүхдүүд байжээ. Өнөөдрийн байдлаар он гарсаар 11 ээж төрж, 12 нярай мэндэлжээ.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Г.Чинбат төрийн албанд тэр тусмаа сургууль, эмнэлэгт ажилладаг нярайлсан ээжүүддээ аймаг орон нутгийн төрийн албан хаагчдаа дэмжих бодлогын хүрээнд хэрэгжиж буй Орон сууцны дэмжлэгт хамруулахаа амлалаа.
Мөн амжилттай ажиллаж байгаа төрөх тасгийн хамт олондоо баяр хүргээд, орон сууцны дэмжлэгт хамрагдаж амжаагүй эмч, ажилчдыг хамруулахаа илэрхийлээд, энэ онд Амаржих газрын гадна пасадны төсвийг шийдвэрлэж, тулгамдсан асуудал болох тус барилгын дулаан алдагдлыг шийдвэрлэх баярт мэдээг дуулгалаа.