Өнөөдөр / 2026.03.01
Мэдээ мэдээлэл

ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

Говь-Алтай аймаг дахь Unitel steam hub-ын багш, Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн багш Ч.Баттулгын шавь Р.Ууганбаяр  Дрон кодчилол төрлөөр дэлхийн аварга боллоо. Мөн робот кодчилолын төрөлд Б.Есөнмөнх, Э.Өрнөхбаяр нар мөнгөн медаль хүртсэн байна. 
Багш сурагчдад баяр хүргэе
Тэмцээний талаарх мэдээллийг тодруулбал:
БНХАУ-ын Шанхай хотноо “ ENJOY AI 2025 Робот кодчилолын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн"-д Монголын 38 баг, гурван төрлөөр дэлхийн 61 орны тамирчидтай өрсөлдсөн байна. 
MonSTEAM буюу Монголын СТЕМ Боловсролын Академиас зохион байгуулан явуулдаг Робот кодчилолын Монгол улсын аварга шалгаруулах тэмцээний Улаанбаатар, Дархан-Уул, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Баянхонгор, Говьсүмбэр аймгаас шалгарсан шилдгийн шилдэг багууд БНХАУ-ын Шанхай хотноо “ENJOY AI 2025 РОБОТ КОДЧИЛОЛЫН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-нд Монгол Улсаа төлөөлөн оролцсоноос Алтайчууд дээрх бахархам амжилтыг үзүүлжээ.