2016 онд Монгол улсын Загийн газрын тогтоолоор Барилга инженерийн цэргийн 341 дүгээр ангийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд байгуулах шийдвэр гарч, Монгол улсын Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу 2022 оны 6 дугаар сард шинэ ангийн суурийг тавих бие бүрэлдэхүүн Алтай хотод хүрэлцэн ирсэн байдаг.
Тэгвэл 2025 оны 2 дугаар ээлжээр тус уэргийн анги анхны цэргүүдээ угтан авч, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн сургалтын төвийг түшиглэн цэргийн сургалтыг зохион байгуулж, өнөөдөр/2025.11.29/ цэргүүд ЗХ-ний 341 дүгээр ангидаа тангараг өргөлөө.
Гадаа хүйтэн ч эр цэргийн албанд мордож, эх орныхоо төлөө тангараг өргөж байгаа цэргүүд болон, ангийн бие бүрэлдэхүүн, тангараг өргөж буй хөвгүүдээ зорин ирсэн ар гэрийн төлөөллийн баярын сэтгэл дүүрэн торгон мөчийг хамтдаа үдлээ.