Өнөөдөр / 2026.03.01
Мэдээ мэдээлэл

ХАР СҮЛД ЗАЛЖ, ГАЛ ТАХИХ ЁСЛОЛ ХИЙЛЭЭ

ХАР СҮЛД ЗАЛЖ, ГАЛ ТАХИХ ЁСЛОЛ ХИЙЛЭЭ

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн нутаг Бүрэн хайрханд Эрээн нуур жуулчны баазын захирал Ж.Гантогтохын санаачилгаар энэ оны эхээр Хар сүлд залах, гал тахих ёслолыг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Бүрэн багийн зон олон төдийгүй Жаргалан нутгийн зон олон өргөнөөр оролцож, өвөлдөө өнтэй, зундаа зуншлагатай, өргөн хотлоороо эрүүл энх, энх тунх байж, нутаг усаа хайрлан хамгаалж, шүтэн дээдлэх их үйл хэргийг сүсэглэн эртний сайхан түүх соёлоо сэргээлээ.