Өнөөдөр / 2025.12.31
Сэрэмжлүүлэг

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ сарын 18-наас эхлэн цас орж, цасан шуурга шуурна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ сарын 18-наас эхлэн цас орж, цасан шуурга  шуурна

2025 оны 12 дугаар сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.